Нячанг нь Вьетнамын төвийн өмнөд эрэгт орших, далайн эрэг болон арлуудаараа алдартай аялал жуулчлалын хот юм. Хотын урт цагаан элсэн далайн эрэг болон Натрангийн буланд орших олон жижиг арал нь гол үзмэрүүдийн нэг. Натрангд далайд сэлэх, snorkeling, diving, усан спорт, арлуудаар завиар аялах зэрэг хөтөлбөрүүд түгээмэл байдаг.
Өөрт тохирох буудлаа сонгоно уу
Тухайн өдрийн нислэгийн цагийг аяллын компаниас урьдчилж аялагчидад мэдээллэсэн байна. Нислэг ойролцоогоор 5 цаг 30 минут үргэлжилнэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө Хөшигтийн Хөндийн нисэх онгоцны буудал дээр цуглана. Аяллын мандат болон аяллын заавар зөвлөгөө авсны дараа бүртгэлээ хийлгэнэ. Хүлээлгийн танхимдаа ороод нислэгийн цаг дөхөөд онгоцондоо сууснаар бидний аялал эхэлнэ. Онгоцноос буугаад хил гааль нэвтэрсний дараа хөтөч тосч авах ба буудал руугаа явах замдаа оройн хоолоо идээд буудалдаа орж амарна.
Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж хотын аялалд гарна. Өдрийн хоолоо идсэний дараа Нячанг хотын алдарт усан хүрхрээ болох Yangbay- рүү явах ба байгалийн үзэсгэлэнт хүрхрээг үзэж, нутгийн уугуул иргэдийн соёлтой танилцах, халуун рашаанд орох боломжтой. Мөн нэмэлт төлбөр төлөөд шавран болон эмийн ургамалтай ванн-д орж болно. Энэ өдрийн аяллын хөтөлбөр дуусаад оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж гадна болон дотороо маш олон тоглоомуудтай Винвондэр (Vinwonder) парк руу явна. Энд бид олон сонирхолтой тоглоомуудаар тоглож өдрийг хөгжилтэй өдрийг өнгөрүүлнэ. Усан парк дээр тоглож байх хоорондоо хөтчийн хэлсэн цагийн дагуу буффет өдрийн хоолонд орно, Орой буудал руу явах замдаа Вьетнам маягийн шэйр оройн хоол иднэ.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн чөлөөт өдрүүдэд өдөр, оройн хоол багтаагүй тул аялагчид өөрсдийн зардлаар хоолоо даана.
Өглөөний цайны дараа аяллын автобусандаа сууж үзэсгэлэнт HON MUN арал дээр очино. Энд бид нэмэлт төлбөр төлөөд snorkeling буюу тусгай маск, сэлүүртэй далайд шумбаж шүр, загаснуудыг харж болно. Дараа нь 2 дахь арал болох HON TAM арал дээр очиж өдрийн хоолоо идээд MUD BATH буюу шавран банн, усан массажинд орж алжаал ядаргаагаа тайлна. Орой нь бид тус арал дээр оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн чөлөөт өдрүүдэд өдөр, оройн хоол багтаагүй тул аялагчид өөрсдийн зардлаар хоолоо даана.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой. Мөн чөлөөт өдрүүдэд өдөр, оройн хоол багтаагүй тул аялагчид өөрсдийн зардлаар хоолоо даана.
Өглөөний цайгаа уугаад 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Хөтчийн урьдчилж хэлсэн цагийн дагуу буудлын нэг давхарт цуглаад аяллын автобусандаа сууж онгоцны буудал руу хөдөлнө.







