Фукуок бол Вьетнамын хамгийн үзэсгэлэнтэй арлуудын нэг бөгөөд цэвэрхэн далайн эрэг, тунгалаг тэнгисээрээ алдартай. Аяллын үеэр та нарийн цагаан элсээр алхаж, амтат далайн хоол амсаж, тропикийн онгон байгальд амар тайван өнгөрүүлэх боломжтой.

Өөрт тохирох буудлаа сонгоно уу
Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байна. Чингис хаан олон улсын нисэх буудлаас шууд нисээд Фукуок аралд бууна. Хөтчийн хамт зочил буудал руу явах замдаа өдрийн хоолоо иднэ. Буудалдаа очоод бүртгэлээ хийлгээд өрөөгөө хүлээж аваад амарна.
Өглөөний цайгаа уугаад энэ өдөр гадна болон дотороо төрөл бүрийн тоглоомуудтай Винвондэр (Vinwonder) парк руу явах бөгөөд өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Энд бид 50га талбайд байрлах 100 гаруй тоглоом, үзвэр үйлчилгээ, усан парк, аквариум зэрэг олон сонирхолтой зүйлсийг нэг дор үзнэ. Орой болтол өдрийг хөгжилтэй өнгөрүүлсний дара оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.
Өглөөний цайгаа уугаад Вьетнам улсын анхны болон цорын ганц амьтны хүрээлэнг үзнэ. Энэхүү паркд хирс, анааш, тахь, тоть гэх мэт олон төрлийн амьтад байдаг ба зарим амьтдыг та бүхэн өөрийн гараар хооллох боломжтой нь үнэхээр сонирхолтой байх болно. Өдрийн хоолны дараа Фукуок арлын алдарт сувдны үйлдвэр, торгоны үйлдвэр, болон амтат Sim Wine-ий үйлдвэр орж дарсны амталгаа хийж, Орон нутгийн сувинерын дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолонд ороод буудал руугаа буцна
Өглөөний цайны дараа Фукуокын алдарт 3 арлын аялалдаа гарна. Усан онгоцны боомтод хүрээд хурдны завинд суугаад Хон Дуа аралд очно. Энд бид хамгийн том далайн спорт, зугаа цэнгэлийн төвөөр зочилно. Мөн аврах хантааз өмсөөд хөлгүй далайд хөвөх боломжтой Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Энэ өдөр та өөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Хөтчийн урьдчилж хэлсэн цагийн дагуу буудлын нэг давхарт цуглаад аяллын автобусандаа сууж онгоцны буудал руу хөдөлнө.







